МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ
үнэт зүйлс
- Тогтвортой хөгжил
- Бүтээлч шийдэл
- Харилцан хүндэтгэл
- Олон талт түншлэл
алсын хараа
Эрхэм зорилго
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь тогтвортой хөгжил, оролцоог дэмжсэн засаглал, олон талт хамтын ажиллагаа, мэдлэгт суурилсан шийдвэр гаргалтыг төлөвшүүлж, чанарын менежментийн тогтолцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.цааш үзэх
Удирдах зөвлөлийн гишүүд
Отгонбаярын БАТБОЛД
Удирдах зөвлөлийн даргаО.Батболд нь уул уурхайн засаглал, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрх, жендэрийн асуудлаар үндэсний болон олон улсын түвшинд судалгаа шинжилгээ хийж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад бодитой хувь нэмэр оруулж буй мэргэжилтэн юм. 2019 оноос хойш тэрээр Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж, хариуцлагатай уул уурхай, орон нутгийн хөгжилд чиглэсэн стратегийн санаачилгуудыг удирдан чиглүүлж байна. Тэрээр ХБНГУ, Камбож, Монгол Улсад төрийн байгууллага болон олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр одоогоор Германы Шпайерийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байгаа бөгөөд “Уул уурхай ба орон нутаг: Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулах нь” сэдвээр докторын судалгаа хийж байна.
Гонгорын ОТГОНТУЯА
Удирдах зөвлөлийн дэд даргаГ.Отгонтуяа нь уул уурхайн салбар дахь олон нийттэй харилцах, оролцогч талуудын оролцоо, тогтвортой хөгжлийн чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм. 2012–2024 онд тэрээр Энержи Ресурс ХХК-иийн Нийгмийн хариуцлага, олон нийттэй харилцах менежерээр ажиллаж, хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлэх, олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, орон нутгийн харилцаа болон оролцогч талуудын оролцоог бэхжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнээс өмнө тэрээр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт Мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөрийн удирдагч, НҮБХХ-д Микродаатгалын төслийн мэргэжилтэн зэрэг албан тушаалд тус тус ажиллаж байсан Г.Отгонтуяа нь Монгол улсын их сургуулийг сэтгүүл зүйн бакалавр, Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй төгссөн.
Баярсайханы Алтанбагана
Удирдах зөвлөлийн гишүүнБ.Алтанбагана нь төслийн удирдлага, засгийн газар, орон нутаг, олон нийтийн харилцааны чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр олон улсын байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд бодлогын шинэчлэл, тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Өмнө нь тэрээр “Саусгоби сэндс” ХХК болон “Хөгжлийн шийдэл” ТББ-д удирдах албан тушаал хашиж, олон улсын санхүүжилттэй томоохон төслүүдийг удирдан, мянга мянган бизнесийг дэмжсэн. Тэрээр Манчестерийн их сургуулийн төгсөгч юм.
Цэрэнбямбаагийн БАТХҮҮ
Удирдах зөвлөлийн гишүүнЦ.Батхүү нь гадаад бодлого, тогтвортой хөгжлийн чиглэлээр төр, НҮБ болон уул уурхайн салбарт 20 гаруй жилийн туршлагатай, чадварлаг мэргэжилтэн юм. Одоогоор тэрээр Хургатай хайрхан ХХК-ийн Тогтвортой хөгжлийн даргаар ажиллаж, уул уурхайн салбарт хариуцлагатай, хүртээмжтэй өсөлтийг дэмжих ажлыг удирдан чиглүүлж байна. Тэрээр өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улаанбаатар хотын захиргаа, НҮБХХ-т ажиллаж байсан ба Тийсс Монгол компанид 14 жилийн турш төр, орон нутгийн харилцаа, орон нутгийн хөрөнгө оруулалт ба хөгжлийн асуудлыг хариуцсан менежерээр ажилласан. Тэрээр Монгол болон Японы их сургуулиудад Олон улсын харилцаа чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан.
Батсүхийн Баяржаргал
Удирдах зөвлөлийн гишүүнБ.Баяржаргал нь Монгол Улсын Байгаль орчны зөвлөх үйлчилгээний тэргүүлэх компаниудын нэг болох Грийнтрендс ХХК-ийн Гүйцэтгэх захирал ажилтай. Тэрээр Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Уул уурхайн байгаль орчны удирдлага, хууль эрхзүйн хэрэгжилтийн чиглэлд мэргэшсэн зөвлөхүүдийн нэг юм. Б.Баяржаргал нь Биологийн олон янз байдал, боловсрол, орон нутгийн харилцаа, Компанийн нийгмийн хариуцлага, Байгаль орчны хууль эрхзүйн хэрэгжилт, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, Уул уурхайн байгаль орчны удирдлага чиглэлээр олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээ, хөгжлийн байгууллага, ТББ, уул уурхайн компаниуд болон байгаль орчны зөвлөх үйлчилгээний компаниудад 17 жил ажилласан туршлагатай.
Батдоржийн БУЛГАН
Удирдах зөвлөлийн гишүүнБ.Булган нь Бритиш Колумбын Их Сургуулийн Байгалийн нөөц ба Тогтвортой байдлын хүрээлэнд докторын зэрэг хамгаалж буй судлаач юм. Тэрээр уул уурхайн бодлого, засаглалын чиглэлээр ажилласан 15 гаруй жилийн туршлагатай бөгөөд судалгааны гол чиглэл нь уул уурхайн салбар дахь ил тод байдал, итгэлцэл болон тогтвортой хөгжлийн удирдлага юм. Б.Булган 2022 оноос хойш Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, уул уурхайн засаглал, хамтын ажиллагаа, бодлого шинжилгээний чиглэлээр мэргэжлийн хувь нэмрээ оруулж байна.
Жамбын СҮНЖИДМАА
Удирдах зөвлөлийн гишүүнЖ. Сүнжидмаа нь ТНЗ-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааны стратеги, тогтвортой хөгжил, олон талт түншлэл, БОНЗ, орон нутгийн харилцаа, эрчим хүчний шилжилт зэрэг чиглэлийн үйл ажиллагааг голлон манлайлж, хувь нэмэрээ оруулдаг. Тэрээр олон улсын хөгжлийн болон санхүүгийн байгууллагууд, мөн гадны хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн томоохон компаниудын гүйцэтгэх удирдлагын түвшинд олон жил амжилттай ажилласан, арвин туршлагатай.
Гүйцэтгэх ажлын алба
Номинхүүгийн АРИУНТУЯА
Гүйцэтгэх захиралН.Ариунтуяа нь уул уурхай, эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг мэргэшсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын туршлагатай мэргэжилтэн юм. 2019 оноос Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй бөгөөд мониторинг, судалгаа хийх, контент бүтээх чиглэлд түлхүү төвлөрөн ажиллаж байна. Мөн тэрээр Mining Insight сэтгүүлийг хамтран үүсгэн байгуулагч бөгөөд өдгөө Гүйцэтгэх захирал, Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна.
Алтангэрэлийн БОЛОРТҮВШИН
Санхүүгийн ажилтанА.Болортүвшин нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 8 жилийн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Мандах Их сургуулийг 2017 онд Нягтлан бодох бүртгэл, аудит мэргэжлээр төгссөн бөгөөд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны тэргүүлэх аудитор юм. А.Болортүвшин өмнө нь “Минии дэлгүүр” компанид Хөрөнгө, зардлын нягтлан бодогч болон Ахлах нягтлан бодогч болон “Халх Монгол Холдингс” компанид Ерөнхий нягтлан бодогч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан.
Дамдинсүрэнгийн УУГАНБАЯР
Өмнөговь дахь салбарын менежерД.Ууганбаяр нь төрийн удирдлага, менежментийн чиглэлээр мэргэшсэн, орон нутгийн засаглал, хөгжлийн бодлого, байгууллагын чанарын тогтолцооны чиглэлээр туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Монгол улсын их сургууль болон Рояал олон улсын их сургуульд төрийн удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мөн Удирдлагын академид Орон нутгийн захиргааны байгууллага болон Хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Д.Ууганбаяр нь Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартын Тэргүүлэх зэрэгтэй аудитор юм.