ЧАНАРЫН БОДЛОГО
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь тогтвортой хөгжил, оролцоог дэмжсэн засаглал, олон талт хамтын ажиллагаа, мэдлэгт суурилсан шийдвэр гаргалтыг төлөвшүүлж, чанарын менежментийн тогтолцоонд тулгуурлан үйл ажиллагааны хүртээмж, тасралтгүй сайжруулалтыг эрхэмлэнэ.
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ХҮРЭЭНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
- Мэргэжлийн ур чадвар, институцийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэх
- Шийдвэр гаргах, төлөвлөхөд суурь болох судалгаа, шинжилгээний чанарыг сайжруулах
- Олон талт оролцоо, харилцаа холбоог нээлттэй, хүртээмжтэй болгох
- Сайн туршлага, мэдлэгийг системтэйгээр түгээн дэлгэрүүлэх
- Олон улсын жишиг, хамтын ажиллагааг үр дүнтэй уялдуулах
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХҮРЭЭНД БАРИМТЛАХ БОДЛОГО
ТНЗ нь хүрээлэн буй орчин, байгаль орчныг хамгаалах бодлого баримталж, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоонд уялдуулан үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийнэ. Үүнд:
- Бид байгаль орчны үр нөлөөтэй удирдлагын тогтолцоо бий болгож, ажилтан бүрийн оролцоотойгоор тогтмол сайжруулалт хийж ажиллана.
- Бид ажилтан бүрт хүрээлэн буй орчинд ээлтэй ажиллахад нь дэмжлэг үзүүлэн, байгалийн нөөц, эрчим хүчийг хэмнэх соёл төлөвшүүлнэ.
ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХҮРЭЭНД БАРИМТЛАХ БОДЛОГО
ТНЗ нь ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцоонд уялдуулан үйл ажиллагаандаа тасралтгүй сайжруулалт хийнэ. Үүнд:
- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үр нөлөөтэй удирдлагын тогтолцоо бий болгож, ажилтан бүрийн оролцоотойгоор тасралтгүй сайжруулалт хийж ажиллана.
- Ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, эрүүл, аюулгүй ажиллах соёл төлөвшүүлнэ.
- Ажилтан бүрт эрүүл, аюулгүй ажиллахад нь дэмжлэг үзүүлж ажиллана.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэн ажиллана.