ТНЗ: Бодлогын зөвлөл, хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт ажиллаж байна
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) нь уул уурхайн салбарын хөгжлийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих чиглэлээр өөрийн төлөөллөө бодлого боловсруулах болон хууль тогтоомжийн шинэчлэлийн түвшинд идэвхтэй оролцуулж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дэргэд саяхан байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн Орон тооны бус бодлогын зөвлөлд ТНЗ-ийг төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд ажиллаж байна. Тус зөвлөл нь эрдэс баялгийн салбарын бодлого боловсруулах үйл явцыг олон талын төлөөллөөр хангах, ил тод, хариуцлагатай хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой. Зөвлөл нь улс төрөөс ангид, байнгын ажиллагаатай, урт хугацаанд тогтвортой ажиллахаар журамд нь тусгагджээ.


Зургийг АҮЭБЯ-ны цахим хуудсаас
Ийнхүү ТНЗ нь Салбарын сайдын дэргэдэх Бодлогын зөвлөл болон хууль эрх зүйн шинэчлэлийн гол ажлын хэсэг гэсэн хоёр чухал түвшинд оролцож, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаа, олон талт түншлэлийн үзэл баримтлалыг салбарын шийдвэр гаргах үйл явцад шингээхэд хувь нэмрээ оруулж байна. Энэ чиглэлээр бидэнтэй санал солилцох, шийдэл хайх, хамтран ажиллахад ТНЗ-ийн нээлттэй байх болно.