Мэдээ мэдээлэл

Blog

Орон нутгийн иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгт мэдээлэл өглөө

15-08-2025, 22:40
Хөвсгөл аймагт "Овоот" коксжих нүүрсний цогц төсөл хэрэгжүүлж буй “Хургатай Хайрхан” компани нь төслийн талаарх мэдээллээ олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох сумд болон аймгийн төв Мөрөнд “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Энэ сарын 11-15-ны өдрүүдэд хийсэн мэдээллийн өдөрлөгт эдгээр сумдын иргэд өргөнөөр оролцож, геологи, уул уурхайн талаарх мэдлэгээ тэлэх боломж бүрдсэн юм.
Өдөрлөгт Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн мэргэжилтнүүд оролцож, танин мэдэхүй, туршилт, интерактив оролцоотой олон төрлийн мэдээлэл өглөө. Тухайлбал, геологийн тогтоц, ашигт малтмалын хэрэглээний талаарх ойлголтыг дадлага, туршилтаар дамжуулан хүргэсэн. Эрдэс, түүхий эдийн гарал үүсэл, хүний өдөр тутмын хэрэглээтэй хэрхэн холбогддог талаарх сонирхолтой танин мэдэхүйн танилцуулга иргэдийн сонирхлыг ихээр татсан юм. Мөн байгаль орчны мониторингийн аргыг танилцуулж, иргэдтэй хамтдаа агаар, усны чанарын хэмжилт хийж, бодит үр дүнг үзүүлэв.
Эдгээр танилцуулга нь нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтын ач холбогдлыг ойлгуулах, геологи, уул уурхай, байгаль орчны талаар олон нийтэд зөв мэдлэг ойлголт өгөхийг зорьсон бөгөөд олон нийтийн уул уурхайн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, төслийн үйл ажиллагааг ил тод байлган, иргэдийн оролцоог дэмжсэн ач холбогдолтой боллоо.
Мөн өдөрлөгийн үеэр “Би уурхайчин” сэдэвт зургийн уралдаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж урамшуулав.

скачать dle 12.0