МУУҮА болон ТНЗ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монголын уул уурхайн салбарт олон талын оролцоот хөгжилд чиглэсэн шинэ шатны хамтын ажиллагаа эхэллээ. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) болон “Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” ТББ (ТНЗ) хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав.
Энэхүү санамж бичиг нь “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс” болон “Тогтвортой уул уурхайн төлөө стандарт”-ын хэрэгжилтэд талуудын оролцоог бий болгон, улмаар сайжруулах, орон нутгийн харилцааны тогтвортой механизмуудыг нутагшуулахад чиглэж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Талууд:
•Орон нутгийн удирдлага, иргэдийн бүлэг, иргэний нийгэм, компаниудад зориулсан уулзалт, өдөрлөг, сургалт зохион байгуулах
•Туршлага, судалгаанд үндэслэн харилцааны стратегийн загвар боловсруулах
•Тодорхой аймаг, орон нутагт туршилтын төсөл хэрэгжүүлэх
•Сайн туршлагыг олон нийтэд хүргэх нөлөөллийн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Энэхүү хамтын ажиллагаагаар иргэдийн оролцоо, компани-орон нутгийн харилцааны тогтвортой байдлыг дэмжих, орон нутгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулахыг зорьж байна.