ТНЗ CIM CONNECT 2025 Олон улсын чуулганд илтгэл тавина

2025 оны чуулган 5 дугаар сарын 4-7-нд болох бөгөөд чуулганы эхний өдөр Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд "Уул уурхайн үйл ажиллагаанд итгэлцлийг бий болгохын тулд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдвээр илтгэл тавина. Түүний илтгэл уул уурхайн салбарт олон нийтийн оролцооны ач холбогдлыг онцлон, салбарын хөгжилд итгэлцэл хэрхэн үүсдгийг бодит жишээгээр тайлбарлах юм.
Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь "Ашигт малтмал, инновац, эрчим хүчний шилжилт" бөгөөд уул уурхайн салбар уламжлалт олборлолтоос эдийн засгийн үнэ цэн, тогтвортой хөгжлийн шийдлүүд рүү шилжиж байгааг онцолно. Мөн хаягдал чулуулаг болон хоёрдогч эх үүсвэрийг дахин ашиглах, уул уурхайн салбарын байгаль орчны өөрчлөлтөд дасан зохицох шийдлүүдийг хэлэлцэх юм.
CIM CONNECT 2025 чуулга уулзалтад оролцогчид салбарын шилдэг илтгэгчдийн хэлэлцүүлгээс гадна мэргэжлийн сургалтууд, үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Түүнчлэн уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлага, шинэ технологиудтай танилцах, салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо тогтоох төгс боломж юм.