“Ирээдүйн эрдэс баялаг” форумыг сурвалжилсан сэтгүүлчид мэдээллээ хуваалцлаа
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь сэтгүүлчдийг уул уурхай, эдийн засгийн чиглэлээр чадавхжуулах хөтөлбөрийг хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд дөрвөн удаагийн суралцах үйл ажиллагаа төлөвлөсний дагуу дөрөв дэх шатанд Саудын Арабын Хаант Улсын нийслэл Рияд хотноо нэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд зохиогдсон Future Minerals Forum-д оролцож, сурвалжилсан юм.
Хөтөлбөрийн оролцогч Ийгл ТВ, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, Gogo.mn, Ikon.mn, Itoim.mn, Lemonpress.mn, Grahp.mn-ийн сэтгүүлчид гурван өдрийн хурал болон хурлын эргэн тойронд болж буй арга хэмжээнүүдэд оролцохын зэрэгцээ Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Инвест Сауд хөрөнгө оруулалтын газрын талбайгаар зочилж, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлага, мэдээлэл авч, сурвалжлан мэдээлсэн билээ.
Тэдгээр сэтгүүлчид өнөөдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын сэтгүүлчдэд энэхүү томилолттой холбоотой мэдээ мэдээлэл, анзаарч харсан зүйлс, улс орондоо болон хурал чуулган зохион байгуулахад авууштай сургамжтай холбоотой шинэлэг содон мэдээллийг хуваалцсан юм.
Энэхүү мэдээлэл солилцох уулзалтад хөтөлбөрийн 8 найман сэтгүүлчээс гадна дээрх форумд оролцсон Монголын критикал минералын ассоциацийн тэргүүн М.Дагва, гишүүн Г.Сурахбаяр нар оролцож, Монголын критикал минералтай холбогдох асуудлаар танилцуулга хийв. Түүнчлэн Оюутолгой компанийн Хамтын ажиллагаа, мэдээллийн харилцааны газрын Ерөнхий менежер Э.Хонгорзул Оюутолгойн цаашдын төлөвлөлттэй холбоотой мэдээллээс хуваалцлаа.