ТНЗ стратегиэ шинэчиллээ

Шинэчилсэн стратегиэр Алсын хараагаа “Хамтын үнэ цэнэ, тогтвортой хөгжлийн төлөө” гэж тодорхойлсон бол “Нийгэм-эдийн засаг-байгаль орчин-засаглалын сайн туршлагуудыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлнэ” гэсэн эрхэм зорилгыг өмнөө тавиад байна.
2024-2028 онд ТНЗ нь үйл ажиллагаагаа дараах Үндсэн чиглэлд чиглүүлнэ. Үүнд:
•Чадавхыг дэмжиж, хөгжүүлнэ.
•Сайн туршлага, шинэлэг бөгөөд үр дүнтэй санаачлагуудыг дэмжин, түгээн дэлгэрүүлнэ, мөн улам бэхжүүлж, хөгжүүлнэ.
•Салбарын бодлого, өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ.
•Оролцогч талуудын үр дүнтэй оролцоо, нөлөөллийг дэмжихэд чиглэсэн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
•Монголын сайн туршлагуудыг бүс болон олон улсад түгээн дэлгэрүүлнэ.
Түүнчлэн Үнэт зүйлсээ
•Тогтвортой хөгжил
•Бүтээлч шийдэл
•Харилцан хүндэтгэл
•Олон талт түншлэл хэмээн тодорхойлж байна.