Сэтгүүлчид “Уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүл зүй”-д суралцав
Сара Шурманн бол Германы сэтгүүлч, сургагч багш. Тэрээр “Уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүл зүй”-н чиглэлээр сүүлийн 5 жил дагнан ажиллаж буй бөгөөд энэхүү мэдлэг, туршлагаа Монголын сэтгүүлчидтэй хуваалцлаа. “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр"-т хамрагдсан сэтгүүлчдэд Сара Шурманнаас сэтгүүл зүйн үйл ажиллагаанд шинээр гарч ирж буй уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүл зүйн талаар шинэлэг мэдлэг, мэдээллийг сонсож, харилцан арга туршлагаа хуваалцах боломж олдсон юм.

Хөтөлбөр дараагийн шатанд уул уурхай өндөр хөгжсөн орны уул уурхайн үйл ажиллагаатай танилцах аяллаар үргэлжлэх юм.