Мэдээ мэдээлэл

Blog

“Сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр"-т урьж байна

25-10-2023, 16:41
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нийгэмд үйлчлэх ТББ нь “Оюу толгой” компаниийн дэмжлэгтэйгээр уул уурхайн сэдвээр мэргэшин ажиллах хүсэл эрмэлзэлтэй сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, улмаар мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлсэн билээ. “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг 2023-2024 онд дахин хэрэгжүүлэх болсноо дуулгахад таатай байна.
Зорилго: Энэ нь эдийн засаг, уул уурхайн мэдээллийг хүртээмжтэй, хараат бус байдлаар түгээхэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, мэргэжлийн арга зүйгээр хангах хөтөлбөр юм. Хөтөлбөрийн үндсэн зарчим нь аливаа байгууллагын ашиг сонирхлоос ангид байж, мэдээллийн олон талт урсгалыг тогтмолжуулах, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд оршино.

Зарчим: Сэтгүүлчид хөтөлбөрийн хугацаанд сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлагадаа үндэслэн хөтөлбөрийн үе шат бүхэнд нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэнэ. Эхний шатны ажлаа үр дүнтэй гүйцэтгэсэн сэтгүүлчид дараагийн шатны хөтөлбөрт хамрагдах эрхтэй.
Хамрах хүрээ: Хөтөлбөрт Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээллийн хэрэгслийн төрөл /телевиз, сонин, сэтгүүл, вебсайт/ бүрээс нийт 10 сэтгүүлч хамруулна.

Хугацаа, үе шат: 2023-2024 онд нийт 5 удаагийн суралцах, туршлага солилцох арга хэмжээ явагдана.

-Эхний шат: 2023 оны 11 сар, Сургалт семинар (2 өдөр)
-Хоёр дахь шат: 2024 оны 1 сар, Олон улсын цахим сургалт (1 өдөр)
-Гурав дахь шат: 2024 оны 1 сар, Оюу толгойн уурхайтай танилцах аялал (2 өдөр)
-Дөрөв дэх шат: 2024 оны 3 сар, Рио Тинтогийн уурхайтай танилцах аялал (7 өдөр)
-Тав дахь шат: 2024 оны 4 сар, Үр дүнг үнэлэх арга хэмжээ (хагас өдөр)

Оролцогчдод тавигдах шаардлага:
1. Уул уурхай, эдийн засаг, улс төрийн чиглэлээр мэргэшсэн, идэвхтэй ажиллаж буй сэтгүүлч;
2. Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр цаашид мэргэшин ажиллах хүсэлтэй;
3. 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл төлөвлөгөөт сургалт, аялал, хэлэлцүүлэгт бүрэн хамрагдах боломжтой байх;
4. Хөтөлбөрийн хугацаанд оролцогч дөрвөөс доошгүй бүтээл нийтэлж, нэвтрүүлэх;
5. Хөтөлбөрийн явцад оролцогч редакциа сольсон, ажлаас гарсан, хөтөлбөрт бүрэн хамрагдаагүй тохиолдолд дараагийн шатны үйл ажиллагаанд хамрагдах боломжгүй;
6. Оролцогчдын хөтөлбөрт хамрагдаж буй идэвх санаачилга, гаргасан бүтээлээс хамааран сэтгүүлчийг 4 дэх үе шат гадаад улс оронд туршлага судлах аялал, хөтөлбөрт хамруулах шийдвэр гаргана.

Сонгон шалгаруулалтын үйл явц:
Хөтөлбөрт оролцох хүсэлтэй сэтгүүлчид дараах материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрдүүлэн илгээнэ үү.
1.Хөтөлбөрт хамрагдах үндэслэлээ тайлбарласан хүсэлт (1 нүүр)
2.Товч намтар
3.Хөтөлбөрт оролцохыг дэмжсэн редакцийн тодорхойлолт захидал
4.Дараах сэдвийн хүрээнд олон нийтийн хүртээл болгосон бүтээл
  • Эрчим хүчний шилжилт, түүнд зэсийн нөлөө
  • Уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны менежмент
  • Уул уурхайн салбар дахь усны хэрэглээ/Оюу толгойн усны зохистой хэрэглээ
  • Уул уурхай/Оюутолгойн эдийн засаг дахь нөлөө
  • Уул уурхай/Оюутолгойн орон нутгийн эдийн засгийг чадавхжуулах үйл ажиллагаа
  • Уул уурхайн салбарт бэлтгэгдэж буй дэлхийд үнэлэгдэх хүний нөөц
Бүтээлд тавигдах шаардлага:

1.Шинэ бүтээл байх бөгөөд 10 дугаар сарын 23-наас хойш нийтлэгдсэн байх;
2.Бүтээл нь асуудал дэвшүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийн төрөл байна;
3.Өргөдөл илгээсэн бүтээлийг тухайн редакц буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлэн, олон нийтийн хүртээл болсон байна.

Сонгон шалгаруулалтын шийдвэр гаргалтад тухайн сэтгүүлчийн сэтгүүл зүйд, тэр дундаа уул уурхайн чиглэлээр мэргэшин тууштай ажиллах байдлыг харгалзан үзнэ. Оролцогч болон бүтээлд тавигдах шаардлага хангасан сонгон шалгаруулалтын материалыг info@cssmongolia.org цахим хаягаар 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авч, оролцогчдыг сонгон шалгаруулна.

скачать dle 12.0