Мэдээ мэдээлэл

Blog

“Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” жендэрийн суурь судалгаатай танилцаарай

13-04-2023, 11:13
Уул уурхайн салбарын хөгжлийн хандлага, нийлүүлэлтийн сүлжээ нь салбар дахь эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг үнэлсэн “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” жендэрийн суурь судалгааг дэлхийн 12 оронд хийж нэгтгэсэн билээ.
Энэхүү судалгааг Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), Уул уурхайн салбарын олон улсын эмэгтэйчүүдийн сүлжээ (IWiM) байгууллагуудын санаачилгаар хэрэгжүүлсэн юм.
Уг тайлангийн нэгтгэлд Монгол Улс багтсан бөгөөд Монголын тайланг НҮБХХ-ийн Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-ийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд боловсруулсан юм. Монголын уул уурхайн салбар дахь жендэрийн суурь мэдээллийг 10 жилийн үзүүлэлтээр (2010-2020) нэгтгэн боловсруулснаараа энэхүү судалгааны мэдээлэл ихээхэн үнэ цэнтэй юм.
Дээрх судалгаанд Монголоос гадна Аргентин, Австрали, Бразил, Канад, Колумб, Гана, Замби, Перу, Чили, Өмнөд Африк, Швед улсууд багтсан байна.
Энэхүү нэгтгэсэн судалгааны үр дүнтэй дараах холбоосоор нэвтэрч танилцаарай.
Нэгтгэсэн тайлан:
https://www.igfmining.org/resource/women-and-the-mine-of-the-future-global-report/?fbclid=IwAR21X-G24Ftz9c5b6eXalTkXGbBb900OErH8939_5KlnXgN1WEgTwHER1TE​​​

Улс орнуудын тайлан:










скачать dle 12.0