Мэдээ мэдээлэл

Blog

Квэбек мужийн мэдээллийн товхимолд Монголын сэтгүүлчдийн талаар

29-06-2022, 19:34
Монголын сэтгүүлчид Канадын Монтрейл хотноо Квэбек мужийн Сэтгүүлчдийн холбооны дарга Майкл Нгуентэй уулзсан юм. Уулзалтын талаарх мэдээлэл тус холбооны newsletter буюу мэдээллийн товхимолд нийтлэгджээ.

Уг мэдээлэлд “Өнгөрсөн долоо хоногт Квебекийг дайран өнгөрч буй Монголын сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Хоёр талын уулзалт ихээхэн баялаг агуулгатай болж, хоёр орны сэтгүүл зүйн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын мэргэжлийн чиг хандлагын талаар ярилцлаа. Энэхүү ардчилсан улсын хэвлэл мэдээллийн олон талт байдал гайхалтай. Гэсэн хэдий ч сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжил, төлөвшилд хийх зүйл багагүй байна. Сэтгүүлчдийн энэ уулзалт нь хуурамч мэдээлэл бол зөвхөн Квебекийн асуудал биш, дэлхийн нийтээр хэвлэл мэдээллийнхэнд нийтэд нь тулгарч буй асуудал гэдгийг мөн харуулж байлаа” хэмээн дурджээ.
скачать dle 12.0