Мэдээ мэдээлэл

Blog

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ба талуудын оролцоо сэдэвт сургалт зохион байгууллаа

30-09-2022, 19:28
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалга, Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр #АМЕП2-ын санхүүжилтээр “Тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөл” ТББ-ын зөвлөх баг Хэнтий, Өвөрхангай, Сүхбаатарт аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум, багийн засаг дарга нарт “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ба талуудын оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Байгаль орчин, нийгмийн байдлын үнэлгээ (БОНБҮ), олон нийтийн оролцооны асуудлаар мэргэшсэн зөвлөх Б.Баяржаргал, Ж.Чанцалдулам нар БОНБҮ-ний тогтолцоо, холбогдох хууль журам болон үнэлгээний явцад олон нийтийн оролцоог хэрхэн сайжруулах арга замуудын талаар илтгэл тавилаа.
скачать dle 12.0