"Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ" судалгааг танилцуулав
АМГТГ-ын захиалгаар “Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг Германы Холбооны Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-ийн төсөл санхүүжүүлэн Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын судлаач ХБНГУ-ын Шпайрын Төрийн захиргааны их сургуулийн докторант О.Батболд, Бритиш Колумбийн их сургуулийн докторант Б.Булган нар гүйцэтгэсэн байна.

Энэ сарын 16-ны өдөр АМГТГ дээр “Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээний олон улсын туршлага” сэдэвт танилцуулга уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар Нийгэм эдийн засгийн үнэлгээний (НЭЗҮ) аргын олон улсад хэрэглэгдэж буй сайн туршлага, түүнчлэн боломжит хувилбаруудын талаарх мэдээллийг тоймлон Канад, Бразил, Уганда улсыг сонгон НЭЗҮ хийдэг арга туршлага, арга зүй, чанарын шалгуур үзүүлэлтийн талаарх тайлбар мэдээллийг хүргэлээ. Уг арга хэмжээнд АМГТГ, BGR-ийн төсөл, судалгааны багийн төлөөлөгчид нийт 27 хүн оролцов.