Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансанд мэдээллийн дүн шинжилгээ хийв
Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллагаас тэтгэлэг авч, “Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансанд мэдээллийн дүн шинжилгээ хийх” төслийг хэрэгжүүлэв. Мэдээллийн шинжилгээг Mongolian Mining Journal /Б.Төгсбилэгт/, Asia Mining Magazine /Ц.Элбэгсайхан/, www.itoim.mn /О.Мөнхбат/, www.gogo.mn /Р.Адъяасүрэн/, www.ikon.mn /Р.Оюунцэцэг/, www.ubn.mn /Д.Идэржаргал/ мэдээллийн сайтыг төлөөлсөн сэтгүүлчид гүйцэтгэсэн бөгөөд төрийн өмчит уул уурхайн компаниудын Шилэн дансны хэрэгжилт дээр сэтгүүлчид дүн шинжилгээ хийсэн анхны туршлага юм.
