Шинэ оны мэндчилгээ 2020
Шинэ оны мэнд хүргэе!
ТНЗ-ийн таван жилийн түүхэн мөчлөгт бидэнтэй хамт байсанд баярлалаа.
Төсөөлж тааварлаагүй сорилт бэрхшээлээр дүүрэн байсан ч шинэ нөхцөл байдалд дасан зохицож, амжилттай даван туулсан нэгэн он улиран одож байна. Бүтэн жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлэн цэгнэдэг торгон энэ мөчид босгож бүтээсэн бүхнээрээ бахархан баярлаж, илүү гайхамшигтай нэгэн оныг сэтгэл тэнэгэр угтаарай.
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн хамт олноос шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Ирж буй 2021 онд ажил үйлс тань өөдөө байж, зорилго тэмүүлэл тань урагшлах болтугай.
Ар гэр тань амгалан, баярын өдрүүд тань аз жаргал дүүрэн байг.
МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ
2020 он
