Мэдээ мэдээлэл

Blog

Сэтгүүлчид уул уурхайн бүс нутагт

13-11-2020, 17:10
Монголын Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөл /ТНЗ/ ТББ нь “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр 2020 онд эхлүүлсэн билээ. Хөтөлбөрт 15 редакцийг сонгон, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр ажиллаж буй болон парламентийн сэтгүүлчдийг хамруулсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд гурван үе шаттайгаар суралцах, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний хоёр нь хэрэгжээд байна.

Эхний шат нь байгалийн нөөц баялагтаа тулгуурлан хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудын хөгжлийн бодлого, тогтвортой байдал, хүртээмжтэй өсөлт болон Монголын уул уурхайн салбарын хөгжил, тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдлэг, мэдээллийг хуваалцсан семинар байсан бол хоёр дахь үе шатанд уул уурхайн өндөр хөгжилтэй улс оронд (Америк, Канад) танилцах аялал хийхээр төлөвлөсөн билээ. Гэвч Ковид цар тахлын үеийн хилийн хорионы улмаас хэрэгжих боломжгүй болсон тул уул уурхай орон нутагт ямар нөлөөлөл үзүүлж буйг тодорхой аймгийн түвшинд буюу Өмнөговьд очиж газар дээр нь танилцах аяллыг зохион байгуулсан юм.
Сэтгүүлчид арваннэгдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд уул уурхайн гол бүс нутаг болох Өмнөговь аймагт очиж, орон нутагт үзүүлж буй нөлөөлөлтэй танилцах, уул уурхай ба орон нутгийн харилцаан дахь олон талт байдал, холбоотой мэдлэг, мэдээллийг хуваалцах, түүнчлэн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцах зорилгоор Даланзадгад-Цогтцэций-Ханбогд гэсэн мартшрутаар аялаад ирлээ.
Хөтөлбөрийн гурав дахь шатанд уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг үндэсний түвшинд задлан тайлбарлах болон Эрдэс баялгийн ирээдүйн хандлагыг тодруулах нь, Ковидын дараа үеийн эдийн засаг ба уул уурхай сэдвийн хүрээнд сургалт-семинар хийхээр төлөвлөөд байна.
скачать dle 12.0