Уул уурхайн салбар дахь шинэ технологи, хандлага, үр нөлөөллийг судална
New Tech, New Deal төслөөс зарласан Уул уурхайн салбар дахь шинэ технологи, хандлага, үр нөлөөллийг Монголын уул уурхайн салбарын түвшинд судлах, дүн шинжилгээ хийх тендерт ТНЗ баг өрсөлдөж, төслийг хэрэгжүүлэхээр шалгараад судалгаагаа эхлүүлж байна. Энэхүү судалгаа нь дэлхийн 5 оронд хийгдэж байгаа юм. Монголын судалгааны урьдчилсан үр дүнг энэ оны 12 сарын дундуур танилцуулахаар төлөвлөж байна.
Уг төсөл нь Олон Улсын Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн (IISD), Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, метал ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын Тогтвортой Хөрөнгө Оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн хамтын үнэ цэнэ (Хил хязгааргүй инженерүүд)-ийн түншлэлээс хэрэгжүүлж буй төсөл юм.
