Удирдах зөвлөлийн хурал болов
Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2020 оны анхдугаар ээлжит хурал 1 дүгээр сарын 29-ний өдөр болж ТНЗ-ийн 2019 оны үйл ажиллагааны тайлан, 2020 оны үндсэн чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Удирдах зөвлөл 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалттай сайн гэж үнэлэв. 2020 оны хувьд нийгэм рүү чиглэсэн үндсэн чиглэлээр Уул уурхайн боловсролын асуудлаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үүнд чиглэсэн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр, байгууллагын дотоодод чиглэсэн үндсэн чиглэлээр Олон улсын нягтлан бүртгэлийн стандартад нийцүүлэн санхүүгийн дүрэм журмыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
2020 оны үйл ажиллагааны төлөвлөөг төсөл хөтөлбөр, сургалт судалгаа, гадаад хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгаа, байгууллагын дотоод зохион байгуулалт гэсэн 5 чиглэлтэйгээр Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.
