Мэдээ мэдээлэл

Blog

Шинэ жилийн гэгээн мэндийг хүргэе

30-12-2019, 15:58
Танд шинэ жилийн мэнд хүргэж, хамгийн сайхан бүхнийг хүсье.
Он солигдох онцгой энэ өдрүүдэд Хүн бүхэн хуанлийн 365 хоногт хийж бүтээснээ эргэцүүлдэг жамтай. Учирч тулгарсан бэрхшээл бүхэн амжилтын амтыг сануулж, босгож бүтээсэн болгон бахархал болон үлддэг билээ.
2019 онд ТНЗ-тай хамт байсан танд Шинэ жилийн гэгээн мэндийг хүргэж, хөдөлмөрлөж бүтээх их үйлсэд тань тод, саруул зам мөрийг ерөөе. Он солигдох мөчийг сэтгэл дүүрэн угтаж, аз жаргал, амжилт ололтоороо цалгин халгин баярлаарай. Довтолгон ирэх он жил бүр улам өөдрөг байж, шинэ санаа, шинэ эрчмээр дүүрэн байх болтугай.

МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ
2019 ОН
скачать dle 12.0