Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах сургалт боллоо
Хөвсгөл аймагт орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтыг Монголын Тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөлөөс зохион байгуулав. Тус зөвлөлийн Гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа, “Сэтгүүлзүйн төрөлжилт буюу Уул уурхайн сэтгүүл зүйн талаар”, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатар “Орон нутгийн хэвлэл мэдээлэл ба түүний онцлог”-ийн талаар, Сэтгүүлзүйн доктор, чөлөөт сэтгүүлч С.Энхцэцэг “Олон нийтийн харилцаа ба хэвлэл мэдээлэл” сэдвээр тус сургалтыг удирдан зохион байгууллаа.
Тус аймгийн хэмжээнд “Хөвсгөлийн өнгө” мэдээллийн сайт, “Хөвсгөл телевиз”, “Мөрөн телевиз”,”Түмний телевиз”,Далай ээж телевиз, Эрх чөлөө сонин, Далай ээж сонин, Хөвсгөлийн долгион радио гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэдэд мэдээ мэдээлэл хүргэн үйлчилж байна. Тус мэдээллийн байгууллагуудын 20 гаруй төлөөлөл 2 өдрийн сургалтад хамрагдаж номын дуу сонслоо.
