Мэдээ мэдээлэл

Blog

“Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016”-ыг зохион байгуулав

20-02-2019, 15:08
Үндэсний хөгжлийн газар, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөр, Монголын тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран “Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016”-ыг “Шангрила” зочид буудалд зохион байгуулав. Уг арга хэмжээнд Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтууд дундаас тухайлбал “ТХЗ 8-Хүртээмжтэй тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийт хүн амыг бүрэн, үр бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байраар хангах” зорилтын хүрээнд “Бүтээлч хөдөлмөр эрхлэлтийн төлөөх мэргэжлийн боловсрол”, “Зохистой, аюулгүй ажлын нөхцлийг бий болгох” сэдвээр, “ТХЗ 16-Амгалан тайван, бүх нийтийн оролцоог хангасан хууль ёст тогтвортой хөгжлийн нийгмийг бүрдүүлж, үр нөлөөтэй, хариуцлагатай оролцоо бүхий чадварлаг институцийг бүх шатанд бий болгох” зорилтын хүрээнд “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо - шинэ ISO 37001 стандарт”, “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо” сэдвээр, “ТХЗ-11- Хот, суурин газруудын тэгш, хүртээмжтэй, аюулгүй тогтвортой хөгжлийг дэмжих” зорилтын хүрээнд “Орон нутгийн Тогтвортой хөгжил”, “Монгол Улсын орон нутгийн цогц хөгжил” сэдвээр илтгэл тавьж, төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Дуппэл, НҮБ-ын суурин төлөөлөгч, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Б.Транкман, GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн болон бусад албаны дарга нар оролцов. 
скачать dle 12.0