Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний сургагч нарыг бэлтгэв
Монгол Улсад Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний сургагч 30 багшийг анх удаа Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, GIZ-ийн ЭТИС хөтөлбөр хамтран бэлтгэсэн юм. 2013 оны тавдугаар сард 5 хоногийн сургалтаар Төрийн байгууллага болон ТББ, хэвлэл мэдээлэл болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийн төлөөллөөс 30 сургагч багш бэлтгэж гэрчилгээ олгосон билээ. Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн дугуй ширээний уулзалтын оролцогчдоос 10 багшийг бэлтгэсэн бөгөөд эдгээр 10 багш нь 2015 оны есдүгээр сарын 1-нд байгуулагдсан тус зөвлөлийн үүсгэн байгуулагчид юм.
