Төслүүд

Blog

2022 он:

31-08-2022, 13:45
•НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Шведийн Байгаль хамгаалах Агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Байгаль орчны засаглал хөтөлбөр"-ийн хүрээнд "Уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт ба ажлын байрны ур чадварын шалгуурт жендэрийн үнэлгээ хийх ажлыг ТНЗ-ийн судлаачид гүйцэтгэв.
•“Оюутолгой” ХХК-тай хамтран сэтгүүлчдийг давтан сургах, тодорхой сэдвээр мэргэшихэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий Үндэсний сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөрийг 2020-2022 онд хэрэгжүүлэв.•ХБНГУ-ын Холбооны геологийн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)-гээс хэрэгжүүлж буй “Монгол Улсын эрдэс баялгийн салбарын эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх” техникийн хамтын ажиллагааны төсөл II-ын хүрээнд “Уул уурхайн салбарын нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээний арга зүйн судалгааг гүйцэтгэв.

•GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” (cTVET) төслийн захиалгаар Мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжиж буй сайн туршлагуудыг олон нийтэд таниулах зорилго мэдээлэл сурталчилгааны контент бэлтгэв.

•Нээлттэй нийгэм форумын захиалгаар 2020 онд “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдал” судалгааны ажил гүйцэтгэж, үндэсний түвшинд танилцуулсан туршлагадаа үндэслэн “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл”-д дүн шинжилгээ хийж, санал шүүмж боловсруулах ажлыг гүйцэтгэв.

•Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕП/-өөс Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-тай хамтран “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог дэмжих” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах гарын авлага, зөвлөмж боловсруулан, цахим сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэв.

•Ханбогд суман дахь Гурван талт зөвлөлийн хараат бус захиргааны нарийн бичгийн ажил үйлчилгээг 2021 оны 11 дүгээр сараас эхлэн 3 жилийн хугацаатайгаар гүйцэтгэж байна.скачать dle 12.0