2021 он:
- GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” (cTVET) төсөлтэй хамтран, Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн мэдээлэл, төгсөгчдийн түүх дээр тулгуурлан мэргэжлийн боловсролын үнэ цэн, давуу тал, үр нөлөөг олон нийтэд таниулах чиглэлээр мэдээлэл сурталчилгааны контент боловсруулсан;
- Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллагаас тэтгэлэг авч, сэтгүүлчдийг тоон мэдээллийг боловсруулах ур чадварт сургангаа Шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шилэн дансны тайлагналыг сайжруулах, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж гаргасан;
- Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн худалдан авалтын үйл ажиллагааны ил тод байдал” судалгааны ажил гүйцэтгэж, үндэсний түвшинд танилцуулсан;
- “Аспайр Майнинг” компанийн Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлага, Олон нийттэй харилцах стратеги боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Компани болон Төслийн үйл ажиллагааг орон нутагт тогтмол мэдээлэх албан ёсны эх сурвалж “Овоотын мэдээ” сонинг 2020-2022 он хүртэл эрхлэн гаргасан. Мөн үйл ажиллагаа явуулдаг орон нутгийнх нь сэтгүүлчдэд чадавхжуулах сургалт явуулсан;