2020 он:
Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD) Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн үнэ цэн, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлсэн "New Tech, New Deal ”төслийн захиалгаар “Монголын уул уурхайн салбар дахь технологийн чиг хандлага, үр нөлөө” судалгааны ажлыг гүйцэтгэж, тайланг олон улсын түвшинд танилцуулав. Уул уурхайн салбарын шинэ технологийн судалгааны нэгдсэн тайлан 2021 онд хэвлэгдэн гарсан болно.
