Олон улсын болон үндэсний сайн жишиг, холбогдох стандартуудыг нэвтрүүлэх, гарын авлага боловсруулах, мөн бүх талуудад чиглэсэн сургалтууд зохион байгуулах
Тогтвортой хөгжил, уул уурхай, эдийн засаг, нийгмийн хариуцлагын стратегийн чиглэлээр мэргэшүүлэх, чадавхижуулах, гэрчилгээжүүлэх сургалтууд зохион байгуулах
Тогтвортой хөгжил ба Уул уурхайн салбарын нөлөөлөл болон бусад асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах, судалгааны үр дүнд үндэслэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулах
Тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцаа, олон нийтийн харилцааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцаа, олон нийтийн харилцааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх

МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ

Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) нь 2015 онд Монголын уул уурхайн тэргүүлэгч компаниудын тогтвортой хөгжил, байгаль орчин, орон нутгийн харилцаа, нийгмийн хариуцлагын мэргэжилтнүүдийн санаачлагаар байгуулагдсан ашгийн бус нийгэмд үйлчлэх ТББ болно. Тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайн үзэл санаа, зарчмыг сурталчлан таниулах чиглэлээр 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.


Бидний хэрэгжүүлж буй төслүүд

2022 он:

•НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Шведийн Байгаль хамгаалах Агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Байгаль орчны засаглал хөтөлбөр"-ийн хүрээнд "Уул уурхайн салбарын хөдөлмөр эрхлэлт ба ажлын байрны ур чадварын шалгуурт жендэрийн үнэлгээ хийх ажлыг ТНЗ-ийн судлаачид гүйцэтгэв. •“Оюутолгой” ХХК-тай хамтран сэтгүүлчдийг давтан сургах, тодорхой сэдвээр мэргэшихэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий Үндэсний сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөрийг 2020-2022 онд хэрэгжүүлэв.•ХБНГУ-ын Холбооны

Дэлгэрэнгүй…

2021 он:

GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” (cTVET) төсөлтэй хамтран, Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн мэдээлэл, төгсөгчдийн түүх дээр тулгуурлан мэргэжлийн боловсролын үнэ цэн, давуу тал, үр нөлөөг олон нийтэд таниулах чиглэлээр мэдээлэл сурталчилгааны контент боловсруулсан;Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллагаас тэтгэлэг авч, сэтгүүлчдийг тоон мэдээллийг боловсруулах ур чадварт сургангаа Шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийж,

Дэлгэрэнгүй…

2020 он:

Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD) Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн үнэ цэн, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлсэн "New Tech, New Deal ”төслийн захиалгаар “Монголын уул уурхайн салбар дахь технологийн чиг хандлага, үр нөлөө” судалгааны ажлыг гүйцэтгэж, тайланг олон улсын түвшинд танилцуулав. Уул уурхайн салбарын шинэ

Дэлгэрэнгүй…

2019 он:

Олон улсын санхүүгийн корпорацийн “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөртэй хамтран •Уул уурхайн үйлдвэрлэлээс бий болсон орлого орон нутагт хэрхэн хуваарилагддаг талаар Өмнөговь аймгийн түвшинд мэдээллийн дүн шинжилгээ хийсэн;•Уг дүн шинжилгээний үндсэн дээр “Иргэн та уул уурхайн үр өгөөжийг хэрхэн хүртдэг вэ?” комик ном боловсруулсан;•Уул уурхайн эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан;

Дэлгэрэнгүй…

2015-2018 он:

Олон улсын зөвлөхүүдтэй хамтран уул уурхайн компаниудад Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлага, Олон нийттэй харилцах стратегиа боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.Уул уурхайн компаниудын хэрэгцээ, шаардлагад үндэслэн Тогтвортой хөгжил, Компанийн нийгмийн хариуцлагын цогц ойлголтыг компанийн удирдах ажилтнууд болон оролцогч талуудад ойлгуулан таниулах чиглэлийн цогц сургалтууд зохион байгуулсан.

Дэлгэрэнгүй…

2015-2017 он:

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөлд Тогтвортой хөгжлийн зөвлөх байгууллагаар сонгогдон, орон нутгийн оролцогч талуудад тогтвортой хөгжил, уул уурхайтай холбоотой мэдээллийг түгээх, чадавхжуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлсэн;Үндэсний хөгжлийн газар, GIZ-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран Тогтвортой хөгжлийн үндэсний форум V-VII дахь хурлуудыг Улаанбаатарт

Дэлгэрэнгүй…

2015 он:

Уул уурхайн компаниудын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцааны мэргэжилтнүүдийн дунд тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, компаниудын сайн туршлагаас хуваалцдаг дугуй ширээний уулзалтууд зохион байгуулдаг.

Дэлгэрэнгүй…

Яагаад ТНЗ гэж?

Бидэнтэй хамтрахын давуу тал болон манай хамт олны чадвар, чадамж.

НИЙГЭМД ҮЙЛЧЛЭХ
ТНЗ нь Монголын уул уурхайн тэргүүлэгч компаниудын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын мэргэжилтнүүдийн санаачилгаар байгуулагдсан, ашгийн бус нийгэмд үйлчлэх ТББ.
АЖЛЫН ТУРШЛАГА
Уул уурхайн салбарын өнөө болон хэтийн хөгжлийн төлөвийн талаар нийгэмд бодитой тэнцвэртэй ойлголт өгөх, олон нийтийн уул уурхайн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор судалгаа хийж, сургалт зохион байгуулдаг. Энэ хугацаанд үндэсний болон орон нутгийн түвшинд оролцогч талуудыг хамруулсан олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн туршлагатай.
ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА
Оролцогч талуудын хооронд үр дүнтэй яриа хэлцэл, хамтын ажиллагааг өрнүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, компанийн нийгмийн хариуцлагын хэм хэмжээг тодорхойлох, ахиулах чиглэлээр тэргүүлэгч судалгааны төв болохыг эрмэлзэж байна.
МЭРГЭШСЭН БАГ
Удирдах зөвлөл
Олон улсын байгууллагууд, уул уурхайн томоохон компаниудад ажиллаж буй туршлагатай, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага, олон нийттэй харилцах мэргэжилтэн, зөвлөх, судлаач шинжээчид бүрдүүлдэг.

Гүйцэтгэх удирдлагын баг
Судлаач шинжээчид, уул уурхай, эдийн засгийн сэдвээр мэргэшсэн туршлагатай сэтгүүлчид, харилцааны мэргэжилтнүүд, болон вэб дизайнер, контент хөгжүүлэгчид ажилладаг. Мөн судалгааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаатай.
БАЯЛАГ АРХИВ
Геологи, уул уурхайн салбарын хөгжил, бодлогын хэрэгжилттэй холбоотой мэдээлэл судалгааны сүүлийн 8 жилийн баялаг архивтай.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ХУРАЛ
Салбарын хууль эрх зүйн шинэчлэл, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадвар, томоохон төслүүдийн талаар төрийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг, хурлуудыг зохион байгуулж ирсэн туршлагатай.
ХАРИЛЦАА ХОЛБОО
ТНЗ нь судалгаа шинжилгээ, дата мэдээлэл, хөрөнгө оруулалт, уул уурхай, ханган нийлүүлэлтийн чиглэлийн гадаадын болон дотоодын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог бөгөөд сонирхогч талуудыг холбох үр дүнтэй гүүр болж ажиллахыг чухалчилдаг.
СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ
Мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, уул уурхайн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлууд тогтмол хийж байна. Мөн Олон улсын байгууллагуудын дэмжлэг, захиалгаар цөөнгүй төсөлд оролцож, амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
Хэвлэл мэдээллийн салбарынхантай хэвшүүлсэн тогтмол хамтын ажиллагаатай. Уул уурхайн асуудлаар сэтгүүлчидтэй хийх уулзалт, өглөөний цайны арга хэмжээ, дугуй ширээний уулзалт, чадавхжуулах сургалт зэргийг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл

Эрдэс баялгийн салбарт 11,000 орчим эмэгтэйчүүд ажиллаж байна

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” дөрөв дэх удаагийн чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо дөрөвдүгээр сарын

Даланзадгадын оюутан залуус “Ирээдүйн инженер” хэлэлцүүлэгт оролцлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциац, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран 2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Даланзадгад хотноо “Ирээдүйн инженер”

“Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний IV чуулга уулзалт Даланзадгадад

“Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний IV чуулга уулзалт энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт болох гэж байна. Чуулга уулзалт нь “Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд бидний оролцоо” сэдвийн хүрээнд болох бөгөөд уул уурхайн салбарт ажиллагсадын гэр бүлийн эмэгтэйчүүд